Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-07-17 09:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны адаг сарын 16. Буд гараг. Элдэв тэнгэр одтой, хөхөгчин туулай өдөр.


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Огторгуй

Наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал өвчин ирнэ.

                    

Холбоотой мэдээ