Хөгжимт жүжгийн театрын барилга угсралтын ажил дуусах дөхөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-17 16:33:14

Завхан/МОНЦАМЭ/.Завханд улсын төсвийн хөрөнгөөр долоон жил дамжин баригдаж байгаа 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга угсралтын ажил дуусах дөхөж барилгын ажил 60 орчим хувьтай  болжээ.

Барилгын ажлыг “Эл Си Би” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн жил нэг ба хоёрдугаар давхарын өрлөг, тайзны хэсгийг цутгаж дуусжээ. Мэргэжлийн байгууллагаас тус барилгын ажлын үе шатны техникийн хяналтыг зургаан удаа хийж барилгын норм дүрэм, стандартыг хангуулж ажиллаж байна.

Дээрх барилгыг 2012 оноос эхэлж барьсан ч гүйцэтгэгч компани барьж дуусалгүй орхисноос хойш царцаж орон нутгаас дахин тендер шалгаруулалт явуулж “LCB” ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.

"Барьж дуусалгүй хэдэн жил болсноос үүдэж барилгын түүхий эд материалын үнэ нэмэгдэхийн сацуу, ажлын хөлс, үнийн зөрүүтэй байдал барилгын ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа. 2012 онд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгыг 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсвийг боловсруулсан ч эдүгээ 3.7 тэрбум төгрөг болж өсөөд байна.

Үлдсэн санхүүжилт хөрөнгийг энэ жил улсын төсөвт суулгасан. 2019 онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй" гэж “LCB” ХХК-ийн инженер С.Пүрвээ ярив.

Холбоотой мэдээ