Монгол хөгжлийн загварын үечлэлийг тогтлоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-07-17 10:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын баг хуралдлаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсгийн тус хуралдаанаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг “Алсын хараа 25” буюу 2020-2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр байхаар үечлэлийг тогтсон байна. Ингэхдээ 2045 он хүртэл тав, таван жилээр хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах юм. Мөн уг хөтөлбөрийг “Монгол хөгжлийн загвар” гэхээр тогтжээ. Энэ нь дэлхийн дэвшилтэт онол, амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын Монгол хөгжлийн загвар байх аж. Мөн энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хэрэгжихээрээ онцлог тул эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ.


Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ.


Түүнчлэн Урт хугацааны бодлоготой холбоотой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн тусгах талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын баг мөн ажиллаж байна. Энэ талаар Засгийн газар хуралдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт, намрын бэлтгэл ажлын талаар албан даалгавар гаргах юм.

Холбоотой мэдээ