Төгрөг хайрхан уул орчмыг тусгай хамгаалалтад авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-07-19 16:36:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 10 дугаар хуралдаанаар тус аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөг багийн нутагт байрлах Харганын шугуй, Төгрөг хайрхан уул орчмын нийт 1743,83 га талбайг аймгийн тусгай хамгаалалтад авчээ.

Төгрөг хайрхан уул нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг бөгөөд эрт дээр үеэс нутгийн иргэд тахиж, баян хангай гэж шүтэж хамгаалж ирсэн уламжлалтай. Тиймээс  Сайхан-Овоо сум есөн гайхамшгийнхаа нэгээр тодруулсан аж.

Уул нь далайн түвшнээс дээш 1320 м өндөрт Сайхан-Овоо сумын төвөөс зүүн хойш 30 км зайд оршдог. Уртаараа 0,5 км, өргөн нь 0,3 км, нийт 572,03 га талбайг эзлэн оршдог.

Тогтоцын хувьд тэмээний бөх шиг хэлбэртэй шүтээн хайрханаа нутгийн ард иргэд этрнээс шүтэж, шинийн 3-нд гарч сүлд хийморь, эд хөрөнгө, мал сүрэг, заяа буянаа даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөж тахиж шүтдэг заншилтай.

Харин Харганы шугуй нь Сайхан-Овоо сумын төвөөс баруун хойш 30 км зайд Онги голын баруун эрэг дээр оршдог. Нийт 1171,8 га талбайг хамардаг, түүх соёлын дурсгалыг хадгалсан байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутаг. Эрт үеэс нутгийн иргэд мөн хамгаалж ирсэн уламжлалтай юм.

Өгөөдэй их хааны өвлийн орд байрлаж байсан Шаазант хэмээх хотын туурь, Буддын шашины нэрт төлөөлөгч гүн ухаантан их номч багш Брагри Ц.Дамцагдоржийн мэндэлсэн бууц гэх мэт түүхэн хүмүүсийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой түүх соёлын халдашгүй баримтууд байдаг ажээ. 

Холбоотой мэдээ