Хөгжлийн төсөл хэрэгжиж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-19 15:21:59

Архангай /МОНЦАЭ/. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ХБНГУ-ын сэргээн босголт зээлийн KFW –гаар дамжуулан хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн төсөл” Цахир суманд хэрэгжиж байна.

Уг төсөл нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хөрөнгө оруулна.

Цахир сумын нийт нутгийн 20 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санаачилгаар төслийн хүрээнд тус сумын төвд 150.0 сая төгрөгийн төсөвтэй 8,4х12 м хэмжээтэй, тавилга, тоног төхөөрөмжтэй иж бүрэн мэдээллийн төвийг барьж байна.

Мөн увидаст шүтээн байрладаг Хөх нуурын аманд 6,4х5 м хэмжээтэй байгаль орчны хяналтын байр баригдаж байгаа ажээ. Дээрх мэдээллийн төв, харуулын байр баригдсанаар ТНБЦГ, Цахир сумын ЗДТГ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. 

Холбоотой мэдээ