Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-19 09:19:25

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ Ормузын хоолойд нисэж байсан Ираны дроныг сөнөөсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.


“ТЦХ-ий усан онгоцонд 900 гаруй метрийн зайд ойртон ирж, онгоц болон хөлгийн багийнхны аюулгүй байдалд заналхийлсэн дроныг нэн даруй сөнөөсөн” гэж Д.Трамп хэлсэн байна.


Ираны эрх баригчид энэ талаар мэдэгдэхдээ, дрон алга болсон талаар мэдээлэл байхгүй байна гэжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард Иран агаарын оронд зайд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар АНУ-ын дроныг сөнөөсөн юм.


Д.Трамп өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ыг 2015 оны цөмийн гэрээнээс гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш хоёр талын харилцаа хурцдаж эхэлсэн билээ. 

Холбоотой мэдээ