“ТҮЦ” машинаас 42 гаруй мянга иргэн лавлагаа авчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-20 22:09:30
oyuka_hu@yahoo.com

 Орхон /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилийн байдаар аймгийн хэмжээнд Төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-аар нийт 42 мянга 700 гаруй иргэн үйлчлүүлжээ.

Орхон аймагт ТҮЦ машин гурав байдаг бөгөөд лавлагаа авч буй иргэдийн дийлэнх нь иргэний бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэлт, бүртгэлтэй холбоотой мэдээлэл, лавлагаа авсан аж.

Тодруулбал, иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой 11 мянга 319 иргэн лавлагаа авсан байна. Харин оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийг лавлагааг 1000-6600 удаа авчээ. ТҮЦ машины аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг аймгийн ЗДТГ-аас хариуцдаг. 

Холбоотой мэдээ