Грект хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-21 11:40:19
Yesukheitumur Tumurbaatar

АФИН. /Independent/. Грекийн нийслэл Афин хотод баасан гарагт рихтерийн шаталбар 5.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төвийн мэдэгджээ. 


Тус төвийн мэдэгдэлд дурдсанаар, Грекийн нийслэл хотод болсон газар хөдлөлт хүчтэй байсан хэдий ч удаан үргэлжлээгүй байна. Хотын эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн гудамжинд гарсан хэдийн ч гэмтэж, бэртсэн, эвдэрч сүйдсэн яаралтай тусламжийн дуудлага гараагүй байна.  


1999 онд Афин хотод болсон газар хөдлөлтийн улмаас наад зах нь 143 хүн амиа алдаж, 100 гаруй барилга байшин сүйдэж байжээ. 



Холбоотой мэдээ