Японы парламентын дээд танхимын сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-21 12:13:02

ТОКИО. /TASS/. Японы Зөвлөлийн танхим буюу парламентын дээд танхимын сонгууль ням гарагт эхэллээ. Орон даяар санал хураах байрууд орон нутгийн цагаар өглөөний 07 цагт нээгдсэн бөгөөд оройн 20 цагт хаагдана.


Японы Засаг захиргааны хэрэг эрхэлсэн болон харилцаа холбооны яамны мэдээлснээр, энэ жил 14 сая орчим хүн хугацаанаас өмнө саналаа өгсөн нь  2016 оны Зөвлөлийн танхимын сонгуулийнхтай харьцуулахад 7 хувиар өссөн тоо аж.


Гурван жил тутамд болдог сонгуульд нэр дэвшигчид 245 суудлаас 124-т нь өрсөлдөнө. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, энэ удаагийн сонгуульд Абэ Шинзо тэргүүтэй Японы Либерал-ардчилсан нам болон түүний ойрын холбоотон болох "Комэйто" нам Зөвлөлийн танхимд олонхын суудал авах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ