Монголын суу билэгт хөгжмийн зохиолчийг эцсийн замд нь үдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-22 22:23:35

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав агсаныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж, төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглууллаа.

Б.Шарав1952 оны арванэгдүгээр сарын сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд мэндэлж, 1972 онд Улаанбаатар хотын "Багш нарыг бэлтгэх сургууль"-ийн хөгжмийн багшийн анги, 1983 онд ОХУ-ын Екатеринбург хотод Уралын хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсжээ.

Орчин цагийн Монголын сонгодог хөгжмийн ноён оргилуудын нэг Б.Шаравын бүтээл нь дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлт, Нобелийн шагнал гардуулах ёслол болон АНУ- ын Корнеги холл, Их Британы Альберт холл, Японы Сантори холл зэрэг дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзнаа эгшиглэсэн бөгөөд Ардын жүжигчин Ж.Чулууны хамт туурвисан "Ардын дуунуудын найруулга" нь ЮНЕСКО- ийн дэлхийн соёлын өвд Монгол Улсаас бүртгэгдсэн гурван сонгодог хөгжмийн бүтээлийн нэг юм. Тэрээр Монголын хөгжмийн урлагийг дэлхийн төвшинд хүргэж чадсан  юм.


Холбоотой мэдээ