Шавартай услалтын системийг засварлаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 22:46:42

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байх Шавартай услалтын системийг засварлаж байна.

Тус сумын Жаргалант багийн нутагт байдаг тус тариалангийн талбанд 20 орчим өрх газар тариалан эрхэлдэг.

Энэхүү тариалангийн талбайн услалтын системийг орон нутгийн хөрөнгө оруулалтын 179 сая төгрөгөөр засварлаж байгаа бөгөөд ирэх сард дуусгахаар төлөвлөж байна.

Тус талбайд ихэвчлэн Даланзадгад сумын иргэд ногоо тариалдаг. Засварын төгсгөлд уг байгууламжийг лайдах ажээ. Энэхүү Шавартайд 1975 оноос хойш ногоо тариалсан бөгөөд өдгөө 44 жил иргэд тасралтгүй тариалан эрхэлж байгаа аж.

Өмнөговь аймаг нь орон нутагтаа дотоодын хэрэгцээнийхээ хүнсний ногоог хангадаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ оныг  "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийг дэмжих жил" болгон зарласан. 

Холбоотой мэдээ