Ойн хортонтой тэмцэх ажлыг 23,1 мянга га талбайд хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-26 10:41:12

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ онд байгаль хамгаалах, байгалийн баялгыг нөхөн сэргээх арга хэмжээний зардалд ойн хортоны судалгаа хийх, тэмцэхэд нийтдээ 354,5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ойн хортны судалгааны ажлыг 200,0 мянган га талбайд “Байгаль орчны тогтвортой хөгжлийн санаачилга” төрийн бус байгууллага хийсэн байна. Ойн сан бүхий Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Сайхан, Бугат, Орхон сумын 23,1 мянган га талбайд “Гранд форест” ХХК ойн хортонтой тэмцэх ажлыг 294,8 сая төгрөгөөр гүйцэтгэж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  мэдээлэв. Ойн хортонтой тэмцэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн байна.

Холбоотой мэдээ