ИТХ-ын ахмад төлөөлөгчид дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-26 12:26:09

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан зохион байгуулсан “Нэг байгууллага-нэг ахмад” аяны хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба  өөрөө удирдах байгууллагад олон удаа төлөөлөгчөөр сонгогдон ажилласан ахмад настанд дэмжлэг үзүүлэв.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхан аймаг, сумын ИТХ-ын амьдралын боломж тааруу ахмад төлөөлөгчдөөс сонгохоор шийдвэрлэж Сэлэнгэ сумын нэгдүгээр багийн иргэн Ж.Жадамбад туламж үзүүлэхээр болсон юм.

Тэрээр эдүгээ 76 настай бөгөөд охиныхоо асрамжид амьдардаг. ИТХ-ын дэмжлэгийг Сэлэнгэ сумын ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун гардуулав.

Холбоотой мэдээ