Худалдааны төвийг ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-29 10:50:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байдаг “Сэлэнгэ" олон улсын худалдааны төвд албаныхан ариутгал халдваргүйжүүлэх ажлыг долдугаар арын 26-наас эхлэн хийж байна.

Тав хоногийн хугацаанд хийх ариутгалын ажилтай холбогдуулж төвийн үйл ажиллагаа бүрэн зогсож, амралтын байдалд шилжжээ.

Худалдааны төв нь 4000 гаруй м.кв талбайтай, нийт 300 гаруй иргэн ажилладаг бөгөөд хүнсний 100,  барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажилладаг.

Худалдааны төвийг ариутгаснаар хойд чиглэлийн босоо тэнхлэгийн зам дагуу байрласан учраас ОХУ, Улаанбаатар болон бусад аймаг хотууд руу зорчих иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

"Сэлэнгэ" худалдааны төвөөс хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах, худалдааны аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор дээрх ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ