Б.Пүрэвдоржийн “Мухар цагаан ямаа” өгүүллэг тэргүүн байр эзэллээ 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 12:35:18

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр  явагддаг “Алтайн дуулал” яруу, найраг, богино өгүүллэгийн наадам Ховд аймгийн Хөгжимт драмын театрт өчигдөр болж 30 гаруй уран бүтээлч оролцлоо.

Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн  шинжлэх ухааны их сургуулийн захирал Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Өрнөхдэлгэр, тус сургуулийн монгол хэлний багш Янжиндулам нар  тус наадмын шүүгчээр ажиллалаа.

Яруу найргийн төрөлд Жаргалант сумаас оролцсон яруу найрагч Б.Лхагвадорж “Тод оюутан” , яруу найрагч П.Гантөмөр ”Цаг хугацаа намар цаг”, Ховд их сургуулийн багш шүлэгч Пүрэвсүрэнгийн “Амьдрал уул шиг орон зай” шүлгүүд эхний гурван байр эзэллээ.

Шүлгийн төрлийн тусгай байранд Буянт сумаас оролцсон яруу найраг сонирхогч Т.Түвшинсайхан “Мод мэт”,”Нэргүй” шүлгүүд, Дөргөн сумаас ороцсон С.Дэжид “ Би хөдөөгийн сайхан” шүлгүүд тусгай байр эзэзллээ.

Богино өгүүллэгийн төрөлд Б.Пүрэвдоржийн “Мухар цагаан ямаа” өгүүлэг тэргүүн байр ,Үенч сумаас оролцсон Байгалийн “Хорч “ өгүүллэг, Прогресс сургуулийн багш Э.Пүрэвсүрэнгийн “Намрын хүн” өгүүллэг удаахь байруудыг эзэллээ.

Үзэгчдийн  нэрэмжит шагналаар Дарви сумаас оролцсон Булгамаагийн “ Хэнгэрэгтэн” өгүүллэг тусгай байр эзэллээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ