Хөвсгөл аймгийн төсвийн орлого 20.6 хувиар өсчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-05 15:15:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс хагас жилийн нийгэм эдийн засгийн байдлыг танилцууллаа. Хагас жилийн байдлаар аймгийн төсвийн орлого 60.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 10.3 тэрбум төгрөг  буюу 20.6 хувиар өсчээ.

Харин зарлага 48.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум төгрөгөөр 3.5 хувиар буурсан байна.  Дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 490,9 тэрбум төгрөг, 2017 онд 512,2 тэрбум төгрөг 2018 онд 591,5 тэрбум төгрөг болж 2016 оноос 20.4 хувь, 2017 оноос 15.4  хувиар тус тус өссөн гэж Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу ярив.

 

Холбоотой мэдээ