“Авто тээврийн аравдугаар бааз” дурсгалын цогцолбор сүндэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-02 17:27:59

Хэнтий /МОНЦАМЭ/. ‘’Баазын хүүхдүүд’’ ТББ-аас санаачилж “Тээвэрчдийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулан дурсгалын цогцолбор босголоо.

Бүтээн байгуулалтыг Аравдугаар баазад ажиллаж байсан жолооч, инженерүүд, тэдний үр хүүхдүүд санаачилж бүтээсэн бөгөөд хөшөө барих ажлыг Р.Байгалмаа, Р.Ганхүү тэргүүтэй Хэнтий нутгийн хөдөлмөрчид хандив тусламж цуглуулж, тээвэрчдийн ойн баярт бэлэг барьжээ.

Хөшөөний эх загварыг Хэнтий аймгийн харьяат уран барималч, зураач Н.Нанзаддорж бүтээжээ. Нийт 60 сая төгрөгийн өртөгөөр босч буй уг цогцолбор "Эвт худалдааны төв"-ийн урд байрлах “Магнай Трейд” ШТС-ын өмнө талд сүндэрлэж байна. Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жил, Хэнтий аймагт авто тээврийн мэргэжлийн байгууллага үүссэний 70 жилийн ой энэ онд тохиож буй.

Холбоотой мэдээ