Египетийн нийслэл Каир хотод дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-06 09:38:24
Yesukheitumur Tumurbaatar

КАИР. /BBC/. Египетийн нийслэл Каир хотод ням гарагт хэд хэдэн автомашин мөргөлдөж, дэлбэрсний улмаас 19 хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ. 


Дэлбэрэлт хотын төвийн эмнэлгийн гадна болсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, урсгал сөрсөн автомашин өөр гурван автомашинтай мөргөлдөх үед дэлбэрэлт болсон байна.


Эрх баригчид ойролцоох барилга, байгууламжуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн дэлбэрэлт болсон газрын ойролцоо орших Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн хэдэн арван өвчтөнг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Дэлбэрэлтэд өртсөн хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. Египетийн Прокурорын газар уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Холбоотой мэдээ