Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-06 10:50:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн Эрүүл мэндийн гараас “Уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх нь” видео бичлэгийн уралдааныг уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн дунд зарлав.

Иргэдэд уламжлалт анагаах ухааны онолд суурилсан эрүүл мэндийн мэдлэг олгох, эрүүл аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх, мэдлэг мэдээлэл өгөх зорилгоор “Агь манба” эмнэлэг, "Хас" телевизтэй хамтран зохион байгуулж буй тус уралдааны эхний шатны шалгаруулалт болсон байна.

Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн эмч Д.Батцэцэг, Н.Сэрчмаа, Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч Т.Буд-Удвал, уламжлалт анагаах ухааны эм зүйч Н.Ганболд, Баруунбаян-Улаан сумын эмч Д.Байгалмаа, “Агь манба” эмнэлгийн эмч Г.Гантөмөр нар уралдаанд амжилттай оролцож, эхний шатанд шалгарлчээ.

Эмч нар хоол шингээх, өвдөлт намдаах, хий  цусны  гүйдлийг  сайжруулан  бичил   цусны  эргэлтийг нэмэгдүүлэх жин заслын арга, зохистой хооллолт, сэтгэлзүйгээр өвчин анагаах аргыг онцлон мэдээлсэн байна.

Шалгарсан видео бичлэгүүдийг цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүрч байгаагаар хоёр дахь шатны шалгаруулалтыг шүүх аж. Уралдааны эцсийн дүн наймдугаар сарын 7-нд гарна.

Холбоотой мэдээ