Багш нарыг шагнан урамшуулах журам батлагдлаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 16:53:47

Өвөрхангай аймгийн багш нарын амжилтыг үнэлж урамшуулдаг байх журам батлагдлаа. Аймгийн ИТХ-аас ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын амжилт бүтээлийг оноогоор үнэлж, хамгийн их амжилт гаргасан багшийг мэргэжил тус бүр дээр шалгаруулан 2 сая төгрөгөөр шагнан урамшуулдаг байх шийдвэрийг гаргаад байна.

Урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн жилийн төсөвт суулгаж байхаар журамд заажээ. Өвөрхангай аймгийн боловсролын салбарын үнэлэмж улсын хэмжээнд дээгүүрт ордог бөгөөд ЭЕШ-ын дүнгээр сүүлийн гурван жилд өндөр үнэлгээ авч тэргүүлээд байна. Түүнчлэн “Ном”, “Авьяас” бусад хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хүүхдүүд аймаг орон нутаг, улс, тив, дэлхийн хэмжээнд амжилт гарган оролцож байгаагийн цаана багшийн нөр их хөдөлмөр, сэтгэл оршиж буй гэдгийг ИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.

Багш нарын амжилтыг үнэлж, урамшуулснаар хүүхэд бүрийн мэдлэг, боловсролд ахиц гарч, багшийн нэр хүнд, үнэлэмж өсөх, багшлах арга зүй, технологи сайжрах, сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмж нэмэгдэх олон давуу талтай хэмээн үзэж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ