Төсөвт байгууллагуудын барилгыг засварлаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-09 12:42:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Бат-Өлзий сумын төсөвт байгууллагын барилгуудад их засвар хийж байна.

Анх 1976 онд ашиглалтад орж байсан сумын ерөнхий боловсролын сургууль эдүгээ 120 багш, ажилтан, 1500 гаруй сурагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

Барилгын засварын ажлыг "Орчлон Тулга" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөх аж. Хоёр ээлжээр хичээллэдэг уг сургуулийн барилгад их засвар хийснээр багш сурагчид тохилог орчинд сурч боловсрохоос гадна багш нарын  ажиллах орчин сайжирна гэж албаныхан онцлов.

Мөн сумын ЗДТГ-ын барилгыг хоёр давхар болгох засварын ажлыг "Халгих Трейд" ХХК гүйцэтгэж буй.1976 онд ашиглалтад орж байсан барилгыг 2006 оноос хойш засварлаагүй аж.

Холбоотой мэдээ