Монгол-Японы БОАЖ-ын дэд сайд нар уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-09 09:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны парламентын дэд сайд Ичиро Канкэтэй албан ёсны уулзалт хийлээ.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон улс Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд 2017 оноос эхэлсэн “Хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах” төслийг онцоллоо. Уг төсөл хэрэгжсэнээр  хүлэмжийн хийг бууруулах стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого хийх боловсон хүчний чадавхи бий болох юм” гэдгийг дурдлаа.  Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чадавхийг бэхжүүлэх төслийн 1, 2 дугаар шат амжилттай хэрэгжсэн бөгөөд 3 дугаар шатыг 2023 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Уулзалтаар 2013 оноос хойш хэрэгжиж Co-benefit зуухны төслийг албан ёсоор Хамтарсан кредит олгох механизмын загвар төсөл болгох талаар хэлэлцлээ. Ингэснээр нэгдсэн халаалтын системд холбогдоогүй алслагдмал бүс нутгийн дулааны системийг сайжруулан агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал гэдгийг хоёр онцлоод, уг ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдэв.



Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсад 200 сая иений буцалтгүй тусламж олгох болсон. Уг тусламжийн гэрээнд Монгол Улсын Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан байна. Буцалтгүй тусламж манай улсын байгаль орчны салбарын хөгжилд томоохон оруулж буйг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэллээ.

Холбоотой мэдээ