Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:53:57

Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн сарын аян өнөөдөр Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд нээлтээ хийлээ.

Манай улс 2012 оноос эхлэн ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан сарын аян өрнүүлж, жил бүрийн 4-р сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу ХАБЭА-гаар “амьсгалсан” сар болсоор эдүгээ 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Дорнод аймагт эхэлж буй энэхүү аяны нээлтэд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй томоохон компанийн төлөөлөл оролцлоо. Энэ өдөр байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудыг сургалтад хамруулах гэнэ. 

Тус аймгийн хувьд  ХАБЭА шаардлагыг ажлын байранд нэвтрүүлэх зорилт тавьж байгаа юм. Мөн байгууллагуудын дунд энэ чиглэлээр уралдаан зарлаж шилдэг байгууллагыг тодруулна. Өнгөрсөн жил Эрүүл ахуйн аюулгүй байдлыг дэмжигч байгууллагаар БОЭТ шалгарч байжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ