Малжуулах төслийг Германы санхүүжилтээр зохион байуулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-08-13 12:42:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагаас “Малжуулах” төслийг Өвөрхангай аймагт нэг сарын хугацаатай хэрэгжүүллээ.

Төсөл долдугаар сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд мал маллах хүсэлтэй, тодорхой туршлагатай, өөрсдийн гэсэн цөөн тооны малтай 27 өрхийг сонгож малжуулах болсноор малын ашиг шимээр өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж, 613 хургатай хонь, дөрвөн тугалтай үнээг өгсөн байна.

“Дэлхийн зөн” ОУБ-ын Өвөрхангай аймаг дахь хөгжлийн хөтөлбөрөөс “Өрхийн хөгжил-320” төслийг зөвхөн Арвайхээрт 2018-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд Германы нэмэлт санхүүжилтээр малжуулах төслийг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ