“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-14 14:39:53

 НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. “Boeing” компанийн энэ оны долоо сарын хугацаанд захиалагчдад хийсэн зорчигч тээврийн нисэх онгоцны нийлүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 38 хувиар бага байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Европын “Airbus” компанид байр сууриа алджээ.


“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, “Boeing” компани энэ оны нэгдүгээр сараас долдугаар сарын хугацаанд 258 нисэх онгоцыг нийлүүлсэн бол өнгөрсөн оны мөн үед 417-г нийлүүлж байжээ. Харин “Airbus” компани энэ оны долоо сарын хугацаанд 458 нисэх онгоц нийлүүлсэн бөгөөд оны эцсийн байдлаар харвал гол өрсөлдөгчөө давж, дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч компани болж магадгүй байна. 


“Boeing” компани “Boeing 737 MAX” загварын нисэх онгоцны захиалгыг 5 сар дараалан нэг ч удаа хүлээн аваагүйг “The Wall Street Journal” сонин онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ