Сүхбаатар аймгийн хөлбөмбөгчид аваргын цом гардлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-15 13:56:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр болдог 21 аймгийн  аварга шалгаруулах “Үндэсний цом-2019” хөлбөмбөгийн тэмцээнд Сүхбаатар аймгийн насанд хүрэгчдийн шигшээ баг түрүүлж, анх удаа аваргын цом гардлаа.

Тэд нийт долоон тоглолт хийсэн бөгөөд аваргын төлөө Хөвсгөл аймгийн багтай тоглож, өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авчээ. Тэмцээнд Сүхбаатар аймгийн шигшээ баг долоо дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өмнө нь хоёр удаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байв.

Энэ сарын 05-наас 13-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод найм хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд 18 аймгийн, 360 тамирчин оролцжээ.

 

Холбоотой мэдээ