Гал унтраах тактикийн сургуульд 185 ажилтан, алба хаагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 17:56:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын харьяа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хамтран ‘’Бльюмон’’ ХХК-д аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн болон техникийн холбогдолтой осол гарсан үед гал унтраах тактикийн сургууль өнөөдөр зохион байгууллаа. 



Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах,  алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 185 ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцов.



Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус барилгын 4 болон 7 давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургууль хийв. Мөн “Бльюмон’’ ХХК-ийн ажилтнууд гал унтраах дадлагад оролцлоо гэж НОБГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ