Аварга оцон шувууны чулуужсан яс олжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-15 09:17:59
Yesukheitumur Tumurbaatar

ВЕЛЛИНГТОН. /BBC/. Эрдэмтэд хүний дундаж өндөртэй адил хэмжээтэй аварга том оцон шувууны ясыг Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас илрүүлжээ.


Эрдэмтдийн тооцоолсноор, аварга оцон шувуу одоогоос 56-66 сая жилийн өмнө Палеоцен эрин үед амьдарч байжээ. Аварга оцон шувууны чулуужсан ясыг шинжилж үзэхэд ойролцоогоор 1.6 метр өндөр, 80 килограмм жинтэй байсан аж. 


Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас эртний амьтдын чулуужсан олдворууд ихээр олддог байна. 1980 оноос хойш эрдэмтэд энэ нутгаас эртний амьтдын маш олон чулуужсан яс олжээ.

Холбоотой мэдээ