Ханбогд сум гэрэлт хаалгатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-16 15:31:15

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын удирдлагуудын санаачлагаар тус сум гэрэлт хаалгатай болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дундад хошууны хөрөнгө оруулалтаар уг хаалгыг барьсан бөгөөд зургаан метр өндөртэй, 10 метр өргөнтэй. Хаалга нь  30 төрөл хөдөлгөөнт өнгөөр солонгорч гэрэлтдэг аж. Уг хаалгыг Соёмботой овоо буюу сумын баруун хойноос орж ирэх засмал зам дээр байгуулжээ. 

Хөрш орны Баяннуур аймгаас тус сумын бүтээн байгуулалтад тусалж хөрөнгө оруулалтыг хийсэн нь энэ бөгөөд гэрэлтдэг хаалга аймагтаа төдийгүй Монголдоо анх удаагийнх гэдгээрээ онцлог юм. 

Холбоотой мэдээ