Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-20 12:58:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил дөхөж, иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан нийтийн тээврийн ачаалал ихтэй зарим чиглэлд автобусны тоог өнөөдрөөс 10 орчим хувиар нэмсэн тухай Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.


Тодруулбал, Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусыг нэмжээ.



Холбоотой мэдээ