“Үдийн цай”, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-21 17:18:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор ЕБС-ийн бага ангийн сурагчдын “Үдийн цай”-ны зардлыг 600 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоон өнөөг хүртэл мөрдөж буй.

Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн, хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэгийн тодорхой хувийг хангахуйц байхаар тооцон үдийн цайны зардлыг 900 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тооцон 2020 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.

Цай, хоолны зардлыг нэмэх нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хоол, тэжээлийн суурь хэрэгцээг хангах, сурах нөхцөл боломжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй аж. 


Холбоотой мэдээ