“Uber” Техаст 3000 ажлын байр бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-22 12:38:31

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын “Uber” компани Техас муж улсад 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олон мянган ажлын байр бий болгоно гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Дара Хосровшахи мэдэгджээ.


Техас муж улсын захирагч Грег Эбботт энэ талаар мэдэгдэхдээ, “Uber” Даллас хотод олон чиглэлийн үйл ажиллагаа явуулах ерөнхий удирдлагын төв байгуулна гэжээ. Ингэснээр 3000 ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.


Uber” компани жилийн дундаж цалингийн доод хэмжээ 100 мянган ам.доллар байх 3000 ажлын байр бий болгоно гэж Г.Эбботт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Техас муж улсын хотуудаас Далласт 2012 онд анх “Uber” хавсралтыг нэвтрүүлж байсан бөгөөд тэр цагаас хойш тус хот манай платформын инновацын төв болсон гэж Д.Хосровшахи хэлжээ. 

Холбоотой мэдээ