Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 12:01:13

ЛОНДОН. /Sky News/. Хийлдэг завиар Ла-Маншийн хоолойг гатлан Францаас Их Британи руу нэвтрэхийг завдаж байсан 50 орчим дүрвэгчийг Их Британийн хилийн цэргүүд болон эргийн хамгааллын газрын ажилтнууд аварчээ.


Гэрчүүдийн мэдэгдсэнээр, хууль бус цагаачдыг Гастингс, Дил, Дувр, Рай хотуудын ойролцоох эргүүдээс олжээ. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Кент, Сассекс мужуудын эрэг орчимд хэд хэдэн хэрэг болсон тухай эргийн хамгаалалтын газар мэдэгдсэн байна.


2019 оны эхний долоон сарын байдлаар 1.2 мянга гаруй хүн завиар Ла-Маншийн хоолойг гатлан Их Британи руу нэвтрэхийг завджээ. Тэдний гуравны нэг орчмыг Францын хилийн цэргүүд баривчлан саатуулсан бол үлдсэн нь Их Британийн эрэгт хүрсэн байна. Энэ сард Ла-Маншийг хоолойг зуу гаруй цагаач гаталсан бөгөөд тэдний дийлэнх нь өөрсдийгөө Иран болон Иракаас дүрвэн ирсэн гэжээ. 

Холбоотой мэдээ