Япон АНУ-аас илүү их эрдэнэ шиш импортолно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-26 15:13:58

ТОКИО. /NHK/. Ирэх сард байгуулахаар төлөвлөж буй худалдааны хэлэлцээрээс тусдаа гэрээний дагуу Япон АНУ-аас илүү их эрдэнэ шиш худалдан авах төлөвтэй байна.


Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, Японы эрдэнэ шишийн ургац хортон шавжны улмаас сүйдсэн тул нэмэлт хангамж шаардлагатай ажээ. БНХАУ-тай худалдааны маргаантай байгаа АНУ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нийлүүлэх өөр орон хайж байгаа юм.


“Японы компаниуд 2.5 сая тонн эрдэнэ шиш худалдан авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Япон-АНУ-ын эрдэнэ шишийн жилийн импортын 25 хувьтай тэнцэнэ” гэж Засгийн газрын мэдээнд дурджээ. 

Холбоотой мэдээ