“Малын эрүүл мэнд”, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-08-27 09:27:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум, 1 тосгоны 5,7 сая мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хангахаар мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 18 тархвар зүйч нийт 58 орон тоотойгоор ажил үйлчилгээ үзүүлж байна.

Тус аймагт оны эхнээс мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулан 2018 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  

“Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулан биелэлт тооцон ажиллажээ. Хөвсгөл аймаг энэ онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулах түүнд шаардлагатай 6068,0 литр шингэн, 113,1 тун хуурай вакцин, ажил үйлчилгээний хөлсөнд 674.5 сая төгрөг, лабораторийн шинжилгээнд 15000 мал амьтан, 12.3 сая төгрөгийн оношлуур,  ажил үйлчилгээний хөлсөнд 32,7 сая төгрөг, 750,0 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ