Ховд сумын Наймын газарт услалтын системийн өргөтгөл ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд сумын “Наймын газар” гэх газарт улсын төсвийн 189,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар услалтын системийн өргөтгөл шинээр бүтээн босгов.
Өнгөрсөн 2015 онд тус газрын 5000
метр талбайд услалтын систем бий болгосон бөгөөд газар тариалан эрхлэгчдийг дэмжих,
ажлын ачааллыг бууруулах, тариалангийн нийт талбайг тогтмол усаар хангах
зорилтын хүрээнд дахин 1000 метр талбайд услалтын системийн өргөтгөл хийжээ.
Ингэснээр Ховд сумын газар тариалан эрхлэгч 58 өрхийн 117 га газарт усжуулалтын
ажил хийх боломжтой болов.
Услалтын системийн ажлыг “Тэсийн бүрд” ХХК-ийн хамт олон гүйцэтгэсэн байна.
Тэд ус хуримтлуулах, түгээх үүрэгтэй 450
м.куб багтаамжтай усан сан барьж, усны хэмжээ тохируулах дөрвөн хаалт
хийсэн бөгөөд 850
метр
чулуун
бетон суваг шуудуу гаргажээ.
Орон нутагтаа газар тариалангийн салбарыг эрчимтэй хөгжүүлж буй сумдын нэг бол Ховд сум юм. Тус суманд 500 гаруй газар тариалан эрхлэгч бий.
