Түдэвтэй сум газар тариалан эрхлэгчдээ дэмжсэнээр ургац арвин байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-27 15:50:46

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Түдэвтэй сум газар тариалан эрхлэх хүсэлтэй иргэдэд өнгөрсөн жил 200 га, энэ онд 200 га газрыг тариалангийн зориулалтаар эзэмших эрхийг олгосон. Үүний үр дүнд өнгөрсөн жил малын тэжээлийг 30 га талбайд тарьсан бөгөөд энэ жил 70 га-д тариалалтыг амжилттай хийжээ. Цаашид 400- 600 га талбайд малын тэжээл тариалах ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар суманд 20 гаруй иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж сумынхаа иргэдийг өөрийн хөрсөнд тарьсан төмс хүнсний ногоогоор хангаж байна. Зарим иргэн хөрш зэргэлдээ сумдад хүнсний ногоогоо борлуулах ажлыг амжилттай хийж байна. Сумын хувьд малын тоо толгой өсөж, бэлчээрийн даац хэтэрсэн өнөө үед малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх малын үүлдэртэй, таваарлаг чанарыг сайжруулах бодлого барин ажиллаж байна.

2018-2022 он хүртэлх сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг Мерси кор олон улсын байгууллагатай хамтарч боловсруулсан. Энэ төлөвлөгөөнд үндэслэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын төслийг боловсруулан малчид малын тоонд биш чанарт нь анхаардаг болж байгаа тухайгаа сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ