Олсны ургамал ашиглан нисэх онгоц бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-27 17:23:37
Yesukheitumur Tumurbaatar

ОТТАВА. /Captain Planet/. Канадын “Hempearth” компани олсны ургамлыг ашиглан нисэх онгоц бүтээжээ.


Нисэх онгоцны далавч болон их биеийг аж үйлдвэрийн олсны ургамлаас гаргаж авсан материалаар бүтээсэн байна. Энэ төрлийн ургамлаас гаргаж авсан материал нь сансрын хөлөг бүтээхэд ашигладаг уламжлалт хөнгөн цагаан, шилэн хөвөн зэрэг материалаас илүү хөнгөн ажээ.


Мөн уг нисэх онгоц энгийн гангаар бүтээсэн нисэх онгоцноос арав дахин бат бөх бөгөөд хөдөлгүүр нь дээрх ургамлаас гаргаж авсан түлшээр ажилладаг байна.


“Hempearth” компанийн захирал Дерек Кесекийн хэлснээр, энэхүү ургамлыг тариалахад хөвөнгийн тариалалтаас илүү бага ус зарцуулдаг байна. Мөн олсны ургамлаас гаргаж авсан материал нь байгальд ээлтэй аж.

Холбоотой мэдээ