Жаргалтхааны залуус урлаг спортоор нөхөрсөг өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-08-28 12:27:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Жаргалтхаан сумын Залуучуудын урлаг, спортын хоёрдугаар наадам болж, 800 гаруй залуус нэгдэн нөхөрсөгөөр өрсөлдлөө.

Тус сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудын урлагийн авьяасыг нээн тодруулж хөгжүүлэх, авьяаслаг залуучуудыг шалгаруулан сурталчлах зорилгоор энэхүү наадмыг жил бүр зохион байгуулдаг аж.

Энэ жилийн наадам "Залуусын нэгдэл-нутгийн хөгжил”, "Хаан нутгаа хамтдаа хөгжүүлье" уриан дор урлаг, спортын 12 төрлөөр долоон багийн 320 гаруй залуус хурд хүч, авьяас билэг, оюун ухаан, авхаалж самбаагаа сорьжээ.

Наадамд  Н.Отгонбаяр ахлагчтай Улаанбаатар хотын оюутан залуусын баг, тамирчид тэргүүлж, Д.Энхболд Засаг даргатай Гичгэнэ баг, Д.Ганхуяг Засаг даргатай Чулуут баг, М.Өсөхжаргал Засаг даргатай Баян-Эрдэнэ багууд удаалж өргөмжлөл 1 саяас 300 мянган төгрөгөөр тус тус шагнуулжээ.

Тэмцээний үеэр залууст Спиртээс татгалзаж, Спортоор хичээллэцгээе уриалгыг дэвшүүлэн хууль сурталчлах ажлыг давхар зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ