Зургаан настнуудад цүнх бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-08-28 17:44:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар “Бяцхан цүнх” аяныг 4 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ хүрээнд Дархан сумын 4-9 дүгээр багийн зургаан настай 70 гаруй хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэглэл бэлэглэв.

Жил бүрийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан зорилтот бүлгийн өрхийн хүүхэд багачууд болон  хичээл, сурлагадаа амжилт үзүүлсэн хүүхдүүдэд ийнхүү хичээлийн хэрэглэл бэлэглэдэг уламжлалтай. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тухайд өөрийн сонгогдсон тойрогтоо боловсролын салбарыг хөгжүүлэх, хичээлээс гадуурх урлаг спортоор хичээллэх боломж бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар ажлын албаны дарга Г.Батбаяр энэ үеэр онцоллоо. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 4 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ хичээлийн жилд шинээр 2 цэцэрлэгийн өргөтгөл барьж, хуучин прокурорын барилгыг засварлан цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирын заалны өргөтгөл барих, 16 сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулах, 18 сургуулийн спорт заалыг засварлах зэрэг олон ажил хийж байгаа аж.

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөхөн бэлэг авсан хүүхэд багачууд болон эцэг эхчүүд талархалтай хандаж байлаа.

Холбоотой мэдээ