“Халхын гол-80” гэрэл зургийн үзэсгэлэнд шилдэг 80 зураг дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-29 10:32:31

Дорнод /МОНЦАМЭ/ “Халхын гол-80” гэрэл зургийн үзэсгэлэнд “Дайны түүхэн жимээр” гэрэл зурагчдын аяллаас шалгарсан шилдэг 80 зургийг дэлгэжээ. Үзэсгэлэнг Халхын голын дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, Дорнод аймгийн МАН-ын хороо, Дорнод аймгийн гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулсан. 

“Дайны түүхэн жимээр” гэрэл зурагчдын аялал Мэнэн-Буйр нуур-Халх гол -Нөмрөг гэсэн маршрутаар үргэлжилсэн юм. Дээрх үзэсгэлэнгийн үеэр “Дайны түүхэн жимээр” гэрэл зургийн уралдааны ялагчдыг тодруулсан. “Халхын гол 80” гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт Н.Батзаяа, дэд байр Б.Энхмаа, гутгаар байрт Г.Санчир нар шалгарчээ. 

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан тус гэрэл зургийн үзэсгэлэнг улс орон даяар мөн ОХУ-д дэлгэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ