“Avengers: Endgame” дахин шинэ амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-29 15:00:26

ЛОНДОН. /The Telegraph/. Их Британид Avengers: Endgame” кино дижитал борлуулалтын үзүүлэлтээрээ шинэ амжилт тогтоожээ. Уг кино нь хамгийн хурдан хугацаанд хамгийн олон удаа татагдсан киногоор шалгарсан байна. 


Avengers: Endgame” өнгөрсөн долдугаар сард бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорсон юм. Уг киног Их Британид татах боломжтой болсноос нэг долоо хоногийн хугацаанд 335 мянган удаа татсанаар “Bohemian Rhapsody” киноны амжилтыг эвдсэн байна. “Queen” хамтлагийн намтарчилсан кино эхний долоо хоногтоо 265 мянган удаа татагдаж байжээ.


Disney” компани “Disney Plus” хэмээх стриминг үйлчилгээгээ ирэх өвөл танилцуулах гэж буйтай холбоотойгоор “Avengers: Endgame” киног “Netflix”, “Amazon Prime” зэрэг стриминг үйлчилгээнүүдэд байршуулах төлөвгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ