Нэгж талбайгаас 14,1 центнер ургац хураах урьдчилсан төлөв гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-30 09:50:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр энэ намар нэгж талбайгаас дунджаар 14,1 центнер үр тариа хураах урьдчилсан төлөв гараад байна. 

Ирэх сарын эхээр хураан авах ургацын хэмжээг дахин нарийвчлан тогтооно гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Өнгөрсөн хавар 40,5 мянган га талбайд үр тариа тариалсан бөгөөд 39,9 мянган га талбайгаас ургац хураах юм. Сэлэнгэ, Хангал суманд 510 га талбайн үр тариа мөндөрт цохиулж ургац алдсан аж. Энэ намрын хувьд Тэшиг, Хангал, Сэлэнгэ, Бугат суманд нэг га талбайгаас 13,5-16,0 центнер үр тариа хураахаар урьдчилсан төлөв гарсан нь хамгийн өндөр ургацтайд тооцогдож байна.

Холбоотой мэдээ