ӨНӨӨДӨР: "Халх голд байгуулсан гавьяа" кино төслийн талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-30 07:13:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, НМХГ, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хот дотор зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх талаар санал боловсруулах Ажлын багаас мэдээлнэ. Утас: 99075630, 70140022

11.00 цагт "MNB Event Hall"-д  МҮОНРТ, ОХУ-ын “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн "Халх голд байгуулсан гавьяа" дөрвөн ангит түүхэн баримтат киноны уран бүтээлчид тус кино төслийн талаар мэдээлнэ. Утас: 99594343

11.00 цагт Интерном дэлгүүрийн 2 давхарт Халх голын дайны фронтод Монголын армийг удирдсан залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын 2 дахь хэвлэлтийн нээлт болно.

11.00 цагт НОБГ-ын хурлын танхимд шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээлнэ. Утас: 86150069, 96658621, 91006131

11.00 цагт Багахангай дүүрэгт ашиглалтад орсон 3200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг хүлээн авах ёслол болно. БХБЯ-ны үүднээс 09.00 цагт унаа хөдөлнө. Утас: 80189929


14.00 цагт ХААИС-д Монгол-Германы хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХБНГУ-ын ХХХААЯ-ны Парламент дахь төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нар зочилно. Утас: 99287297

Холбоотой мэдээ