“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжид нэр өгөх тэмцээн зарлажээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-08-30 14:15:58

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ирэх онд Ангараг гараг руу илгээх тандалтын төхөөрөмждөө нэр өгөх тэмцээнийг сурагчдын дунд зарлажээ.


Ангараг руу 2020 онд илгээх төхөөрөмжид нэр өгөх эсээ бичлэгийн тэмцээнд АНУ-ын сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн бүх сурагч оролцох боломжтой гэж “NASA”-гаас мэдээлсэн байна.


Уг тэмцээнд оролцохын тулд ирэх 11 дүгээр сарын 1-нээс өмнө төхөөрөмжид өгөх нэрийнхээ талаарх 150 үг бүхий богино эсээг ирүүлэх шаардлагатай бөгөөд тэмцээний сүүлийн шатанд шигшигдэн үлдсэн нэрсээр 2020 оны нэгдүгээр сард цахим санал хураалт явуулах гэнэ.


Тэмцээний ялагч 2020 оны долдугаар сард тандалтын төхөөрөмжийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөргөх арга хэмжээнд оролцох эрхтэй болно. Энэхүү төхөөрөмжийг Ангараг гарагийн уур амьсгал, геологийг судалж, сорьц цуглуулан дэлхий рүү авчруулахаар бүтээжээ. 

Холбоотой мэдээ