Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг ирэх долоо хоногт үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуваарийг баталжээ.
Тодруулбал, даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэнэ. Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулсан ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд багууд хуралдах юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва, пүрэв, баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.