Ургац хураалт ирэх 7 хоногт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн тариаланчид, аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан бөгөөд ирэх 7 хоногоос үр тариагаа хурааж эхэлнэ.
Ургацын урьдчилсан балансаар улаанбуудай 16558 га талбайгаас
23328 тн буюу нэг га талбайгаас 14 цн ургац хураан авахаар төлөвлөж байна. Өнгөрсөн
хавар 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, арвай 120,
овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7,
ногоон тэжээл 811, рапс 3453 га талбайд буюу нийт 21574,2 га талбайд тариалалт
хийсэн ажээ.