Туркийн экспорт өнгөрсөн сард 1.7 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-05 16:21:53
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн экспортын хэмжээ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсж, 13.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж тус улсын Худалдааны сайд Рухсар Пеккан лхагва гарагт мэдэгджээ. 


Харин тус улсын импортын хэмжээ наймдугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.27 хувиар буурч, 15.5 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн өнгөрсөн сард тус улсын гадаад худалдааны алдагдал ойролцоогоор 10 хувиар буурч 2.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Үүний зэрэгцээ өнгөрсөн сард тус улсын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оныхоос 0.62 хувиар өсөж, 23.7 тэрбум ам.долларт хүрчээ.

Холбоотой мэдээ