Найрамдлын гэрээ байгуулахаар ажиллах бодолтой байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-05 15:40:52

ВЛАДИВОСТОК. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийх үеэрээ найрамдлын гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээгээ урагшлуулах бодолтой байгаагаа мэдэгджээ.


Түүнчлэн талууд Курилын арлууд дахь аялал жуулчлалын асуудлаарх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг батлан хэлэлцжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, туршилтын хөтөлбөрийг энэ оны 10 дугаар сард эхлүүлэх аж. 

Холбоотой мэдээ