ӨНӨӨДӨР: УИХ-ын нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хянана

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-06 08:08:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 06-нд болох үйл явдлын тойм: 
09.00 цагт Блью скай зочид буудлын 2 давхарт "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна. 99179899
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

09.30 цагт Шангри-Ла зочид буудлын танхимд ес дэх жилдээ болж буй нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Утас: 88041040

10.00 цагт Барилгачдын талбайд БХБЯ-ны "Нээлттэй хаалганы өдөрлөг", Барилгачдын баяр-2019"  болно. Утас: 80189929, 91119757

11.00 цагт "Монгол Ньюс" мэдээллийн төвд Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.

11.00 цагт  Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд "Хийморь" Морьт харвааны олон улсын тэмцээний талаар мэдээлнэ.

12.00 цагт БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд "Барилгын материалын туршилт судалгаа, Шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийг нээнэ. Утас: 99290845, 99133271

10.30 цагт  Үндэсний мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас “Наймааны үндсэн хууль” сэдвээр мэдээлнэ.

15.00 цагт "Блью скай" зочид буудлын "Даймонд" танхимд “Монгол-Оросын хамтарсан  биологийн болон палеонтологийн  экспедицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

Холбоотой мэдээ